Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 6
9 Сар аппыг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрч байна. Үйлчилгээ үзүүлэгч: Amin Royal One LLC.
Эмнэлгийн зөвлөгөө биш
9 Сар нь ерөнхий мэдээлэл, хувийн бүртгэлийн хэрэгсэл юм. Таамаглал (дараагийн сарын тэмдэг, үр тогтох цонх, өндгөн эс гарах өдөр) нь таны оруулсан түүхэд тулгуурласан ойролцоо утга бөгөөд жирэмслэлтээс хамгаалах арга биш, жирэмслэх баталгаа ч биш. AI туслах болон нийтлэлүүд нь эмч, эх баригчийн зөвлөгөөг орлохгүй. Эрүүл мэндийн асуудлаар заавал эмчид хандаарай. Яаралтай үед 103 руу залгана уу.
Бүртгэл
Та и-мэйл хаягаар нэвтэрнэ. Бүртгэл тань Amin Royal One LLC-ийн бусад апптай нэг байж болно. Бүртгэлээ бусдад ашиглуулахгүй байх нь таны үүрэг.
Үнэгүй ба Премиум
Мөчлөг, жирэмсний болон хүүхдийн үндсэн хэрэгсэл үнэгүй. 9 Сар Премиум (AI туслах, жирэмсний бүрэн номын сан, дэлгэрэнгүй ажиглалт, хамтрагчтайгаа хуваалцах) нь сард 6,900₮, жилд 49,000₮.
- QPay: нэг удаагийн төлбөр, сонгосон хугацаанд хүчинтэй, автоматаар сунгагдахгүй.
- Карт, Apple Pay (Whop): сонгосон ₮-ийн дүнтэй тэнцэх дүнгээр банкны ханшаар тооцогдож, хугацаа бүрийн эцэст автоматаар сунгагдана. "Би" хэсгээс хүссэн үедээ цуцлах ба төлсөн хугацааны эцэс хүртэл эрх хэвээр үлдэнэ.
- 7 хоногийн үнэгүй туршилт нэг и-мэйлд нэг удаа.
Буцаан олголт
Техникийн алдаанаас болж үйлчилгээ авч чадаагүй бол төлбөр хийснээс хойш 14 хоногийн дотор contact@sixsense.mn хаягаар хандана уу.
Зөвшөөрөгдөөгүй хэрэглээ
Аппыг хууль бус зорилгоор, бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй оруулах, үйлчилгээнд халдах зорилгоор ашиглахыг хориглоно.
Хариуцлага
Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд 9 Сар-ын мэдээлэл, таамаглал дээр үндэслэн гаргасан шийдвэрийн үр дагаврыг бид хариуцахгүй.
Өөрчлөлт
Нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд нийтэлнэ.